2009/02/16

Ubuntu VPN

Надад тулгарсан эхний асуудал бол Ubuntu дээр VPN тохиргоо хийх.

Ubuntu-д VPN дэмждэг програмууд байдаг юм байна. vpnc, OpenVPN, KVpnc гээд. Эдгээрийг Applications -> Add/Remove... гэж ороод VPN гэж хайхад гарч ирж байна лээ. Гол асуудал эдгээр програмууд Интернэт холбогдсон тохиолдолд суудаг юм байна. Гэтэл би интернэтэд холбогдоогүй...

Асуудал:
System -> Preferences -> Network Configuration гэж орохоор VPN гэсэн хавтас байгаа бөгөөд Add товч нь идэхгүй байна. Энэ товчийг яаж идэвхтэй болгох вэ? Яаж дээрхи програмуудыг суулгах вэ?

Блог нээв

Старс сургууль маань Windows үйлдлийн системээс татгалзаж шилжиж байгаа билээ. Мэргэжлийн сургууль, мэдээлэл технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургуулийн хувьд UNIX орчинг бүрдүүлж нээлттэй эх бүхий програмуудыг ашиглах болсоныг би хувьдаа тун ихээр талархан хүлээн авч байгаа.

Үүнтэй холбоотойгоор өөрийн хувьд эхний бэлтгэлээ базаагаад Ubuntu 8.10 суулгачихлаа. Шинэ систем, шинэ орчин, дасал болоогүй дизайн гээд л.. За тэгээд эхний асуудал гарч ирлээ. Хэрхэн яаж интернэтэд холбогдох вэ? Миний хувьд гэртээ HomeNET хэрэглэдэг. Энэ ISP маань VPN ашиглаж хэрэглэгчдээ интернэт түгээдэг. За тэгээд Ubuntu дээр VPN тохиргоог хийх гээд бүтэн өдөр оролдоод барсангүй. Тэгээд Өлзий багшаас асуулаа. Өлзий багш Старс сургуулийнхан болон бусад Ubuntu эхлэн сурч байгаа оюутан залуусдаа зориулж блог нээх хэрэгтэй гээд энэхүү блогийг авч явах эрхэм хүндтэй ажлыг надад даалгасан юм.

Энэ блогийн зорилго маань Старс сургуулийн оюутнууд чөлөөтэй өөрсдийн асуудлаа бичиж болох бөгөөд надаас эрх авч болох юм. (Одоогоор яаж эрх өгөхийг мэдээгүй л байна :D)

Ubuntu сурах их аянд тань амжилт хүсье!!!