2009/06/02

Apache2 mod_rewrite

Сүүлийн 3 сар бичлэг оруулсангүй. Үбүнтүгээ шинэчлээд шинэ 9.04 хувилбартай болсон. Дажгүй санагдаж байна. Харин нэг асуудал тулгараад шийдэж чадаагүй байна. Интернетэд proxy серверээр дамжиж орж байгаа юм тэгсэн update хийж чаддаггүй, бас програм нэмж суулгаж чаддаггүй. За за өөр юм бичээд явчлаа.

Үбүнтү дээр .htaccess ашиглах URL Rewrite хийхийн тулд дараах тохиргоог хийх хэрэгтэй.

Та Apache вэб сервер суулгасан байх шаардлагатай.

1. Терминал дээрээс sudo a2enmod rewrite
Энэ нь apache-н mod_rewrite-г идэвхжүүлж байгаа хэрэг. Идэвхгүй болгох бол a2dismod rewrite

2. sudo nano /etc/apache2/sites-available/default нээгээд 12 дахь мөрөн дээр AllowOverride None гэснийг AllowOverride All болгон өөрчилнө.

Хадгалаад гарна.

3. Үүний дараа вэб серверээ дахин эхлүүлнэ.
sudo /etc/init.d/apache2 restart

4. /var/www/test хавтас дотор main.php, .htaccess гэсэн 2 файл үүсгээд main.php дотроо:

echo 'Working';

5. .htaccess файлдаа

RewriteEngine On
RewriteRule ^(.*)$ main.php
ErrorDocument 404 main.php
гэж бичиж өгөөд хадгалаад гарна.

Үүний дараа галт үнэг дээрээ http://localhost/test/ гээд бичээд дуудахад main.php дуудагдаж ажиллах болно.

Залхуураад дэлгэрэнгүй бичсэнгүй

2009/03/28

Хувийн блог нээв

Блогггүй хүн ч гэж байхгүй болж. Зарим нь нэгээс олон блог үүсгээд хөтлөөд байхын атаархмаар ч юм шиг. Бусдыг дуурайгаад өөрийн хувийн блогыг нээчлээ. Өөрт байдаг сервер дээрээ Wordpress суулгачихлаа. Энэ блог дээрээ Үбүнтүгээ бичээд, нөгөө блог дээрээ бага сага мэддэг зүйлээ бусадтайгаа хуваалцаж байна аа. Зав зайгаараа орж байгаарай.

Блог хаяг: http://davka.blogsmn.com

Хавар болоод лазан тэрий гэдэг өвчин тусчихсан чинь хэзүү байна аа. Нойр хүрээд л байхын... Унтий дөө

2009/03/17

Ubuntu дээр онлайн ТВ үзэх


Дандаа л програм бичээд суугаад байвал номын цагаан ------ болно. Хааяа ч гэсэн амарч алжаалаа тайлж байх нь зөв буй за. Миний хувьд хөлбөмбөг үзэх маш дуртай, долоо хоног бүр Английн Пример Лигийн сонирхолтой тоглолтуудыг байнга үздэг билээ.

Тийм учраас Ubuntu дээр өөр бусад програмууд суулгахаасаа өмнө хайж үзсэн зүйл бол яах аргагүй онлайн ТВ үзэх боломж юмаа. Үнэхээр сонирхолтой тоглолт гараад байдаг ТВ-р гарахгүй бол интернетдээ хандахаас өөр яах билээ ...  

1. Эхлээд Sopcast-н вэб-с sopcast татаж авна (wget). Дараа нь tar командыг ашиглан задлаад sp-auth директор доторх sp-sc-auth файлыг /usr/bin директорт sp-sc нэртэйгээр хуулна.    

wget http://download.sopcast.cn/download/sp-auth.tgz
tar -zxvf sp-auth.tgz
cd sp-auth
sudo cp sp-sc-auth /usr/bin/sp-sc


2. Дараа нь sopcast-н график интерфейсийг татаж аваад dpkg командаар суулгана. 

wget http://linuxtoy.org/files/deb/gtk-sopcast_0.2.8-1_i386.deb
sudo dpkg -i --force-architecture gtk-sopcast_0.2.8-1_i386.deb

3. Одоо ТВ-гээ үзэх media player-ээ суулгая. 

sudo apt-get install mplayer

4. Эцэст нь дараах командаар sopcast-г ажиллуулаад дуртай сувгаа сонгоод, ТВ үзнээ. 

gsopcast

2009/03/14

Ubuntu дээр CHM файл унших


Ubuntu хэрэглээд эхлэхээр Windows дээр байдаг энгийн л үйлдлүүдийг яаж хийдгийг мэдэхгүй их зовж байна уу ? Хэхэ, сураад л байж дээ.  

Бид .CHM өргөтгөлтэй (Microsoft Compiled HTML Help) номуудыг Windows дээр ямар ч асуудалгүй уншаад байдаг харин Ubuntu дээр уншигдахгүй байх вий. Тэгвэл дагаад хийгээрэй ! 

Ubunu/Debian дээр CHM документыг уншихын тулд gnochm эсвэл xchm гэсэн 2 уншигчийн аль нэгийг татаж авж суулгаад шууд уншиж болно. Ингэхийн тулд Terminal дээр :

sudo apt-get install gnochm

эсвэл

sudo apt-get install xchm 

командыг бичээд энэ 2 уншигчийн аль нэгийг суулгаарай. 

Жич:  Даваадоржийг уруу татаад энэ блогийг нээлгэчихээд өөрөө нэг ч бичлэг нэмсэнгүй жаахан муухай юм боллоо, одоо бичлэг нэмж байна аа!

2009/03/13

Үбүнтү дээр суусан байгаа package-н хувилбарыг шалгах

Үбүнтү дээр суусан байгаа package-н хувилбарыг мэдэх шаардлага л гарч таарна. Үүнийг мэдэхийн тулд дараах хувилбар байдаг.

1. [package] -v

Суусан байгаа package-н хувилбарыг харуулна.

2. apt-cache show [package] | grep "Version"

ялгаатай хувилбар байгаа эсэхийг харуулна.

3. dpkg -s [package]

суусан package-н дэлгэрэнгүй мэдээллийг харуулна.

4. apt-cache policy [package]

зэрэглэл болон төлөв хэмжээ зэрэг нилээн нарийн мэдээллийг харуулна.

[package] гэдэг хувилбарыг нь мэдэх гэж буй package-н нэр нь.

Ubuntu 8.10 дээр IE суулгах

Вэб хийдэг залуус хийж буй вэбээ төрөл бүрийн хөтөч дээр зөв алдаагүй ажилладаг байхаар хийх шаардлагатай байдаг. Үбүнтү дээр бол Галт үнэг маань сайхан ажиллаж байгаа. Wine дээрээ IE 7 суулгах гэсэн болдоггүй. Интернэтээс хайсан чинь IE4Linux гэж байдаг юм байна. Энэ нь ямарч байсан IE 6, 5.5, 5 хувилбарыг өөртөө агуулсан байдаг юм байна.

1. Суулгахын тулд Wine дээрээ cabextract гэж нэмэлт package суулгах шаардлагатай болж байна.

Суулгахдаа Терминал дээрээ

sudo apt-get install cabextract

гэсэн тушаалыг өгнө. cabextract-н сүүлийн хувилбар нь 1.2.

2. Үүний дараа Wine суулгах шаардлагатай. Тэгэхийн тулд ийшээ ороод зааврын дагуу суулгалт хийнэ. Суулгасан байсан бол update хийж байна.

3. IE4Linux татаж аваад задлаад суулгах хэрэгтэй үүний тулд
a) wget http://www.tatanka.com.br/ies4linux/downloads/ies4linux-latest.tar.gz
татаад дуусахаар нь
b) tar zxvf ies4linux-latest.tar.gz
c) cd ies4linux-*
d) ./ies4linux

График горим бүхий цонх гарч ирэх бөгөөд IE аль хувилбарыг суулгахыг асуух болно.

Иймэрхүү л харагдаж байна.

NetBeans IDE 6.5 дээр HELP тохируулах

Үбүнтү дээрээ NetBeans суулгасаны дараа тусламж гарч ирэхгүй



байдалтай байв.

Үүнийг шийдэхийн тулд та эндээс Java SE 6 Documentation файлыг татаж аваарай. zip архив файл байгаа бөгөөд задлах шаардлагагүй.

Татаж авсаны дараа NetBeans-ээ ажиллуулаад Tools -> Java Platforms харилцах цонхны зүүн талаас JDK 1.6 (Default) идэхжүүлээд Javadoc хавтасыг



идэвхжүүлээд татаж авсан zip тусламжийн файлынхаа замыг Add Zip/Folder гэсэн товчин дээр дарж зааж өгнө.



Зөв хийсэн бол дараах байдалтай болж харагдана.