2009/03/13

Ubuntu 8.10 дээр IE суулгах

Вэб хийдэг залуус хийж буй вэбээ төрөл бүрийн хөтөч дээр зөв алдаагүй ажилладаг байхаар хийх шаардлагатай байдаг. Үбүнтү дээр бол Галт үнэг маань сайхан ажиллаж байгаа. Wine дээрээ IE 7 суулгах гэсэн болдоггүй. Интернэтээс хайсан чинь IE4Linux гэж байдаг юм байна. Энэ нь ямарч байсан IE 6, 5.5, 5 хувилбарыг өөртөө агуулсан байдаг юм байна.

1. Суулгахын тулд Wine дээрээ cabextract гэж нэмэлт package суулгах шаардлагатай болж байна.

Суулгахдаа Терминал дээрээ

sudo apt-get install cabextract

гэсэн тушаалыг өгнө. cabextract-н сүүлийн хувилбар нь 1.2.

2. Үүний дараа Wine суулгах шаардлагатай. Тэгэхийн тулд ийшээ ороод зааврын дагуу суулгалт хийнэ. Суулгасан байсан бол update хийж байна.

3. IE4Linux татаж аваад задлаад суулгах хэрэгтэй үүний тулд
a) wget http://www.tatanka.com.br/ies4linux/downloads/ies4linux-latest.tar.gz
татаад дуусахаар нь
b) tar zxvf ies4linux-latest.tar.gz
c) cd ies4linux-*
d) ./ies4linux

График горим бүхий цонх гарч ирэх бөгөөд IE аль хувилбарыг суулгахыг асуух болно.

Иймэрхүү л харагдаж байна.

3 comments:

  1. Сайн байна шүү,

    Сүүлийн үед блогоо нэлээд идэвхтэй хөтлөж байгаа чинь сайшаалтай. Ubuntu ашиглаж байгаа бусад нөхөддөө хэрэгтэй мэдээллүүдийг илүү их оруулаарай. Харин өөр хүмүүс хамтрагч болж мэдсэн сурсанаа хуваалцахгүй байгаа нь жаахан харамсалтай байна даа.

    ReplyDelete
  2. FF дээр IE Tab гэж нэг add-ons байдаг юм. Виндовс дээр бол би энийг суулгаад IE дээр ямар харагдахыг нь харчихдаг юм. Убунту дээр байгаа FF -д мөн ялгаагүй сууна гэж бодож байна.

    ReplyDelete
  3. FF дээр байдаг IE Tab Үбүнтү дээр суухгүй байна лээ. Тэгээд л IE4Linux суулгасан.

    ReplyDelete