2009/03/11

Wine + Windows Application

Үбүнтү дээр Цонхнууд Үйлдлийн Системийн програмыг ажиллуулах шаардлага гарах байх. Тэгэхын тулд Үбүнтү дээр Цонх Үйлдлийн системийн орчинг бүрдүүүлэх шаардлага гарч ирнэ. Энэ орчинг Wine програм бүрдүүлж өгдөг.

Би Photoshop 8.0 суулгасан дажгүй ажиллаж байна.

wine суулгахдаа Терминал дээрээс

sudo apt-get install wine

тушаалыг өгөөд л болоо.

Windows-н програм суулгах даа Setup.exe дээр хулганы баруун товчоо дараад Wine with "Windows Program Loader" дараад цааш нь Windows дээр суулгаж байгаа шигээ явчихна.

Wine дээр суусан програм дараах байдалтай харагдана.



Photoshop 8.0 ажиллаж байгаа байдал:



(Ямар сонин дэлгэцийн агшин авчихваа)

Аан тийн нэг юм мартах гэж байна. Applications -> Wine -> Browse C:\Drive гэж ороод Windows -> Font хавтас руу нь Windows-н фонтуудаа хуулж тавих хэрэгтэй юм байна лээ.






Бусад програмуудын хувьд суулгах зарчим нь адилхан байхаа.

4 comments:

  1. wine дотор суусан програмаа яаж uninstall хийх вэ? жишээ нь:photoshop 8.0 uninstall хийх гэсэн юм

    ReplyDelete
  2. wine дээр суусан програмыг uninstall хийхдээ Applications -> Wine -> Uninstall Wine Software гэж ороод uninstall хийх програмаа сонгоод uninstall хийнэ.

    ReplyDelete
  3. bi tanai authort negdej boloh uu?
    csms-d surdag

    ReplyDelete
  4. Wine дээр юм суулгахдаа заавал CD-ээр нь суулгах ёстой юмуу? Жишээ нь: World of Warcraft гээд тоглоом аймар олон DVD CD байдаг юм. Ингэж суулгана тэгэхээр бүтэхгүй байгам. Тэр нь уул нь D дээр байгам? Тэрийг л ажиллуулчихмаар байна??

    ReplyDelete