2009/06/02

Apache2 mod_rewrite

Сүүлийн 3 сар бичлэг оруулсангүй. Үбүнтүгээ шинэчлээд шинэ 9.04 хувилбартай болсон. Дажгүй санагдаж байна. Харин нэг асуудал тулгараад шийдэж чадаагүй байна. Интернетэд proxy серверээр дамжиж орж байгаа юм тэгсэн update хийж чаддаггүй, бас програм нэмж суулгаж чаддаггүй. За за өөр юм бичээд явчлаа.

Үбүнтү дээр .htaccess ашиглах URL Rewrite хийхийн тулд дараах тохиргоог хийх хэрэгтэй.

Та Apache вэб сервер суулгасан байх шаардлагатай.

1. Терминал дээрээс sudo a2enmod rewrite
Энэ нь apache-н mod_rewrite-г идэвхжүүлж байгаа хэрэг. Идэвхгүй болгох бол a2dismod rewrite

2. sudo nano /etc/apache2/sites-available/default нээгээд 12 дахь мөрөн дээр AllowOverride None гэснийг AllowOverride All болгон өөрчилнө.

Хадгалаад гарна.

3. Үүний дараа вэб серверээ дахин эхлүүлнэ.
sudo /etc/init.d/apache2 restart

4. /var/www/test хавтас дотор main.php, .htaccess гэсэн 2 файл үүсгээд main.php дотроо:

echo 'Working';

5. .htaccess файлдаа

RewriteEngine On
RewriteRule ^(.*)$ main.php
ErrorDocument 404 main.php
гэж бичиж өгөөд хадгалаад гарна.

Үүний дараа галт үнэг дээрээ http://localhost/test/ гээд бичээд дуудахад main.php дуудагдаж ажиллах болно.

Залхуураад дэлгэрэнгүй бичсэнгүй

2009/03/28

Хувийн блог нээв

Блогггүй хүн ч гэж байхгүй болж. Зарим нь нэгээс олон блог үүсгээд хөтлөөд байхын атаархмаар ч юм шиг. Бусдыг дуурайгаад өөрийн хувийн блогыг нээчлээ. Өөрт байдаг сервер дээрээ Wordpress суулгачихлаа. Энэ блог дээрээ Үбүнтүгээ бичээд, нөгөө блог дээрээ бага сага мэддэг зүйлээ бусадтайгаа хуваалцаж байна аа. Зав зайгаараа орж байгаарай.

Блог хаяг: http://davka.blogsmn.com

Хавар болоод лазан тэрий гэдэг өвчин тусчихсан чинь хэзүү байна аа. Нойр хүрээд л байхын... Унтий дөө

2009/03/17

Ubuntu дээр онлайн ТВ үзэх


Дандаа л програм бичээд суугаад байвал номын цагаан ------ болно. Хааяа ч гэсэн амарч алжаалаа тайлж байх нь зөв буй за. Миний хувьд хөлбөмбөг үзэх маш дуртай, долоо хоног бүр Английн Пример Лигийн сонирхолтой тоглолтуудыг байнга үздэг билээ.

Тийм учраас Ubuntu дээр өөр бусад програмууд суулгахаасаа өмнө хайж үзсэн зүйл бол яах аргагүй онлайн ТВ үзэх боломж юмаа. Үнэхээр сонирхолтой тоглолт гараад байдаг ТВ-р гарахгүй бол интернетдээ хандахаас өөр яах билээ ...  

1. Эхлээд Sopcast-н вэб-с sopcast татаж авна (wget). Дараа нь tar командыг ашиглан задлаад sp-auth директор доторх sp-sc-auth файлыг /usr/bin директорт sp-sc нэртэйгээр хуулна.    

wget http://download.sopcast.cn/download/sp-auth.tgz
tar -zxvf sp-auth.tgz
cd sp-auth
sudo cp sp-sc-auth /usr/bin/sp-sc


2. Дараа нь sopcast-н график интерфейсийг татаж аваад dpkg командаар суулгана. 

wget http://linuxtoy.org/files/deb/gtk-sopcast_0.2.8-1_i386.deb
sudo dpkg -i --force-architecture gtk-sopcast_0.2.8-1_i386.deb

3. Одоо ТВ-гээ үзэх media player-ээ суулгая. 

sudo apt-get install mplayer

4. Эцэст нь дараах командаар sopcast-г ажиллуулаад дуртай сувгаа сонгоод, ТВ үзнээ. 

gsopcast

2009/03/14

Ubuntu дээр CHM файл унших


Ubuntu хэрэглээд эхлэхээр Windows дээр байдаг энгийн л үйлдлүүдийг яаж хийдгийг мэдэхгүй их зовж байна уу ? Хэхэ, сураад л байж дээ.  

Бид .CHM өргөтгөлтэй (Microsoft Compiled HTML Help) номуудыг Windows дээр ямар ч асуудалгүй уншаад байдаг харин Ubuntu дээр уншигдахгүй байх вий. Тэгвэл дагаад хийгээрэй ! 

Ubunu/Debian дээр CHM документыг уншихын тулд gnochm эсвэл xchm гэсэн 2 уншигчийн аль нэгийг татаж авж суулгаад шууд уншиж болно. Ингэхийн тулд Terminal дээр :

sudo apt-get install gnochm

эсвэл

sudo apt-get install xchm 

командыг бичээд энэ 2 уншигчийн аль нэгийг суулгаарай. 

Жич:  Даваадоржийг уруу татаад энэ блогийг нээлгэчихээд өөрөө нэг ч бичлэг нэмсэнгүй жаахан муухай юм боллоо, одоо бичлэг нэмж байна аа!

2009/03/13

Үбүнтү дээр суусан байгаа package-н хувилбарыг шалгах

Үбүнтү дээр суусан байгаа package-н хувилбарыг мэдэх шаардлага л гарч таарна. Үүнийг мэдэхийн тулд дараах хувилбар байдаг.

1. [package] -v

Суусан байгаа package-н хувилбарыг харуулна.

2. apt-cache show [package] | grep "Version"

ялгаатай хувилбар байгаа эсэхийг харуулна.

3. dpkg -s [package]

суусан package-н дэлгэрэнгүй мэдээллийг харуулна.

4. apt-cache policy [package]

зэрэглэл болон төлөв хэмжээ зэрэг нилээн нарийн мэдээллийг харуулна.

[package] гэдэг хувилбарыг нь мэдэх гэж буй package-н нэр нь.

Ubuntu 8.10 дээр IE суулгах

Вэб хийдэг залуус хийж буй вэбээ төрөл бүрийн хөтөч дээр зөв алдаагүй ажилладаг байхаар хийх шаардлагатай байдаг. Үбүнтү дээр бол Галт үнэг маань сайхан ажиллаж байгаа. Wine дээрээ IE 7 суулгах гэсэн болдоггүй. Интернэтээс хайсан чинь IE4Linux гэж байдаг юм байна. Энэ нь ямарч байсан IE 6, 5.5, 5 хувилбарыг өөртөө агуулсан байдаг юм байна.

1. Суулгахын тулд Wine дээрээ cabextract гэж нэмэлт package суулгах шаардлагатай болж байна.

Суулгахдаа Терминал дээрээ

sudo apt-get install cabextract

гэсэн тушаалыг өгнө. cabextract-н сүүлийн хувилбар нь 1.2.

2. Үүний дараа Wine суулгах шаардлагатай. Тэгэхийн тулд ийшээ ороод зааврын дагуу суулгалт хийнэ. Суулгасан байсан бол update хийж байна.

3. IE4Linux татаж аваад задлаад суулгах хэрэгтэй үүний тулд
a) wget http://www.tatanka.com.br/ies4linux/downloads/ies4linux-latest.tar.gz
татаад дуусахаар нь
b) tar zxvf ies4linux-latest.tar.gz
c) cd ies4linux-*
d) ./ies4linux

График горим бүхий цонх гарч ирэх бөгөөд IE аль хувилбарыг суулгахыг асуух болно.

Иймэрхүү л харагдаж байна.

NetBeans IDE 6.5 дээр HELP тохируулах

Үбүнтү дээрээ NetBeans суулгасаны дараа тусламж гарч ирэхгүй



байдалтай байв.

Үүнийг шийдэхийн тулд та эндээс Java SE 6 Documentation файлыг татаж аваарай. zip архив файл байгаа бөгөөд задлах шаардлагагүй.

Татаж авсаны дараа NetBeans-ээ ажиллуулаад Tools -> Java Platforms харилцах цонхны зүүн талаас JDK 1.6 (Default) идэхжүүлээд Javadoc хавтасыг



идэвхжүүлээд татаж авсан zip тусламжийн файлынхаа замыг Add Zip/Folder гэсэн товчин дээр дарж зааж өгнө.



Зөв хийсэн бол дараах байдалтай болж харагдана.

2009/03/11

Wine + Windows Application

Үбүнтү дээр Цонхнууд Үйлдлийн Системийн програмыг ажиллуулах шаардлага гарах байх. Тэгэхын тулд Үбүнтү дээр Цонх Үйлдлийн системийн орчинг бүрдүүүлэх шаардлага гарч ирнэ. Энэ орчинг Wine програм бүрдүүлж өгдөг.

Би Photoshop 8.0 суулгасан дажгүй ажиллаж байна.

wine суулгахдаа Терминал дээрээс

sudo apt-get install wine

тушаалыг өгөөд л болоо.

Windows-н програм суулгах даа Setup.exe дээр хулганы баруун товчоо дараад Wine with "Windows Program Loader" дараад цааш нь Windows дээр суулгаж байгаа шигээ явчихна.

Wine дээр суусан програм дараах байдалтай харагдана.



Photoshop 8.0 ажиллаж байгаа байдал:



(Ямар сонин дэлгэцийн агшин авчихваа)

Аан тийн нэг юм мартах гэж байна. Applications -> Wine -> Browse C:\Drive гэж ороод Windows -> Font хавтас руу нь Windows-н фонтуудаа хуулж тавих хэрэгтэй юм байна лээ.






Бусад програмуудын хувьд суулгах зарчим нь адилхан байхаа.

OpenOffice MN суулгах

Үбүнтү суулгаад нилээн хугацаа өнгөрч. За тэгээд хуучин Цонх үйлдлийн системийн бичиг баримтууд (.doc, .xls,) нээх шаардлага гарах нь мэдээж. Би Microsoft Office 2007 хэрэглэдэг байсан. Үбүнтү дээр бичиг баримт боловсруулах OpenOffice дагалдаж суудаг. Хувилбар нь 2.4. OpenOffice-н сүүлийн хувилбар нь 3.0.1. Энэ хувилбар нь Microsoft Office 2007 баримтуудыг нээх боломжтой юм.

OpenOffice-г Монгол хэл рүү хөрвүүлэх ажил хийгдээд дуусчихсан байгаа. Энэхүү ажлыг Бадаа удирдан хийж амжилттай хэрэгжүүлсэн байгаа.

1. Эндээс та Үбүнтүд зориулсан хувилбарыг (OOo_3.0.0_LinuxIntel_install_mn_deb.tar.gz) нь татаж аваарай. Би Desktop дэрээ хадгалсан байгаа. Татаж авсаны дараа задлах бөгөөд mn нэртэй хавтас үүснэ.



Энэ хавтас нь дотроо дараах файлуудыг агуулсан байна.



2. Өмнөх хувилбараа устгана. Ингэхийн тулд Терминал дээрээс

sudo apt-get remove openoffice*.*

Танаас баталгаажуулж асуух үед нь Yes хариултыг сонгоно.

3. Үүний дараа Desktop дээрээ байгаа mn хавтасны DEBS хавтас руугаа орно. Энэ хавтасанд OpenOffice суулгахад шаардлагатай package-ууд байгаа юм.

cd Desktop/mn/DEBS

Хавтас руугаа орсоны дараа ls тушаалаар харахад дараах байдалтай харагдана.



4. Үүний дараа OpenOffice суулгах бөгөөд үүний тулд

sudo dpkg -i *.deb тушаалыг өгнө.

Суух явц дараах байдалтай явагдана.



Сууж дууссаны дараа Applications -> Office цэсэнд OpenOffice орж ирэхгүй. Цэсний package-г нь суулгах хэрэгтэй.

5. Үүний тулд DEBS хавтас дотор байгаа desktop-integration хавтаснаас цэсний package-г суулгана. Хавтас руугаа

cd desktop-integration

гэр ороод

sudo dpkg -i *.deb тушаалыг өгнө.

Сууж дууссаны дараа Applications -> Office цэсэн дотор OpenOffice-н програмуудын цэс орсон байгаа.

2009/03/07

NetBeans IDE 6.5 суулгах

1. NetBeans IDE 6.5 суулгахын тулд эхлээд JDK суулгасан байх шаардлагатай. Үүний тулд Терминал дээрээс
sudo apt-get install sun-java6-jdk
2. www.netbeans.org хуудаснаас UNIX зориулсан суулгацыг татаж авах хэрэгтэй. Би Desktop дээрээ байрлуулсан байгаа.

3. Терминал дээрээс Desktop хавтас руугаа орно
cd Desktop
4. Суулгахдаа дараах командыг бичнэ
./netbeans-6.5-ml-java-linux.sh
Суухгүй байвал
chmod +x netbeans-6.5-ml-java-linux.sh
командыг биелүүлээд дахиад 4 дахь алхамын командыг биелүүлээрэй

2009/03/06

Apache2 + PHP5 + MySQL5 суулгах

Терминал дээрээс

1. Apache 2 суулгах
sudo apt-get install apache2

энэ командаар суух бөгөөд /var/www дотор вэб хуудсууд байрлана.

2. PHP5 суулгах
sudo apt-get install php5

Үүний дараа вэб серверээ дахин эхлүүлнэ.
sudo /etc/init.d/apache2 restart

3. Зөв ажиллаж байгааг шалгахын тулд /var/www дотор шинэ php файл үүсгээд phpinfo(); функцыг дуудаж өгнө.

sudo nano /var/www/test.php үүссэн файлдаа

<?
phpinfo();
?>

бичээд хадгалж гараад галт үнэг дээрээ http://localhost/test.php дуудах php5 ерөнхий мэдээллүүд харагдана.

4. MySQL 5 суулгах
sudo apt-get install mysql-server

Суух явцдаа танаас root хэрэглэгчийн нууц үг асуух болно.

5. Mysql PHP тохиргоо
sudo apt-get install php5-mysql

Сууж дууссаны дараа вэб серверээ дахин эхлүүлээд

sudo /etc/init.d/apache2 restart

Галт үнэг дээрээ http://localhost/test.php бичээд дуудахад тохиргоо харагдах бөгөөд Mysql хэрхэн холбогдож байгаа нь харагдах болно

Ubuntu 8.10 дээр VPN тохиргоо хийх

Үбүнтү дээр VPN дэмждэг олон програмууд байдаг юм байна лээ. Гэхдээ тэдгээрийг суулгахад заавал интернэтэд холбогдсон байх шаардлагатай. Эсвэл интернэтээс package-уудыг татаж аваад Flash-р зөөгөөд суулгаж болох юм.

Харин Үбүнтү-н CD дээр pptp-linux гээд VPN дэмждэг package байдаг юм байна. Энэ package-р би интернэтэд орж байгаа.
Энэ талаар өмнөх нийтлэл дээрээс Оогий зөвлөсний дагуу pptp-linux package-г хэрхэн суулгах талаар болон тохируулах талаар бичье:

1. System -> Administration -> Synaptic Package Manager



2. CD-с суулгахдаа дараах алхамуудыг хийнэ.



гэж ороод дараах байдлаар тохируулна.



3. Үүний дараа Package Manager-г Reload хийнэ.

4. Quick Search дээр pptp-linux гэж бичиж өгөөд суулгана.



5. Шинээр VPN үүсгэхдээ терминал дээр
sudo nano /etc/ppp/peers/HomeNET гэж бичиж өгөөд шинээр үүссэн файлдаа дараахь байдлаар бичиж өгнө. Би HomeNET гэж нэр өгсөн байгаа. Та өөрийн нэрээ өгнө.



IPADDRESS нь VPN серверийн холбогдох хаяг бөгөөд HomeNET-н хувьд 192.168.0.1 байдаг. USERNAME гэдэг холболт хийхэд шаардлагатай хэрэглэгчийн нэр юм.

6. Тохиргооны файлыг тохируулах Терминал дээр
sudo nano /etc/ppp/options.pptp гээд тохиргооны файл дээр шаардлагатай өөрчлөлт хийнэ. HomeNET бол chap, mschap дэмждэг бусдыг нь дэмждэггүй юм. refuse-mschap-v2 би нэмж өгсөн байгаа. Холболт хийхдээ Encryption ашигладаг бол өмнөх # тэмдэгийг нь авчихна. HomeNET-н хувьд холболт үүсгэхдээ Encryption ашигладаггүй байгаа.



Би зурган дээр refuse гэж бичихдээ алдаж бичсэн байна.

7. Нууцлалын файлыг терминал дээр
sudo nano /etc/ppp/chap-secrets гэж бичиж өгөөд дараах байдлаар тохируулна. Үүнд USERNAME-н оронд хэрэглэгчийн нэрээ, PASSWORD-н оронд нууц үгээ оруулаарай.



хадгалаад гарна.

8. Холболт хийх бол sudo pon HomeNET, холболтоо салгах бол sudo poff HomeNET гэж терминал дээр бичиж өгнө.

Буруу ойлгомжгүй зүйл байвал сэтгэгдэл бичээрэй.

2009/03/05

Азгүй явдал

Өнөөдөр их бүтэлгүй өдөр байлаа. Ubuntu дээр VPN тохиргоо хийх талаар блог нээх үедээ оролдоод дахиж оролдолгүй байж байгаад өчигдөр нэг тухтай үзээд асуудлаа шийдээд Интернетэд орж болж байсан юм. Тэгээд apache2, php5, mysql 5 суулгаж үзээд ажиллуулж болоод овоо байлаа. Бас NetBeans IDE суулгаад прожект нээгээд нэг жижиг програм хийж үзлээ. Үбүнтү таалагдаж байна аа. Виртуаль болохоор жаахан гацалттай ажиллахад төвөгтэй санагдаад (Laptop-ны маань хүчин чадал хүрэхгүй), дээр нь Нээлттэй эх рүү шилжих үйл ажиллагаагаа эхлэх үүднээс XP-тэй Dual Boot байдлаа суулгахаар шийдээд Partition Magic Pro 8.0-р хард дискэн дээрээ сул зай гаргахаар С дискны partition-оо дахин хувааллаа. Урд нь хуваагаад нэгтгээд болоод байсан чинь өнөөдөр файлын индекс энэ тэрээ зөөж байгаад дуусахын даваан дээр алдаа гарчлаа. Тэгсэн XP маань эхэлдэггүй ээ. С дискний partition эвдэрсэн байна. Гэхдээ файлууд нь устаагүй байгаа бөгөөд харин partition table нь эвдэрсэн бололтой. Бас сайн мэдэхгүй байнаа.

За тэгээд засдаг хүн болоод Hiren's Boot CD хийж байгаад үзэж гарлаа даа. Янз бүрийн Partition-тэй ажилладаг програмуудыг үзээд болдоггүй. Нийлээн оролдож байгаад нэг харсан чинь D дискний partition байхгүй болчихсон байна. Уйлмаар санагдаж байна шүү. Хийж байсан зүйлүүд, вэбүүд, жава дээрхи прожетууд, mysql баазууд, интернэтээс татсан хичээлүүд, төслийн ажил хийх гэж цуглуулсан материалууд, гэр бүлийн зураг гээд л....

Файл сэргээх, partition table талаарх мэдлэг маань тун ядмаг. Өмнө ажил дээрээ бас нэг хард дискний partition-г эвдээд шууд шинээр үйлдлийн систем суулгасаны дараа сэргээж байсан л даа. Тэгэхэд амжилт олоогүй юм.

Энэ удаа хард дискээрээ оролдолгүй өөр Laptop-д зөөврийн хард байдлаар залгаад GetDataBack for NTFS гэдэг програмаар файлуудаа сэргээгээд сууж байна. Эхний хэдэн сэргээсэн файл нь зүгээр байна. Бусад файлууд нь яах юм бол.

Дахиад шинээр эхлэх л болж байна даа.............................

Маргааш үйлдлийн системийн онол дээр Лаб 3 урьдчилсан байдлаар үзүүлэх ёстой, Өлзий багшид гүйцээж өгөх ажил байгаа гэтэл комоо эвдчихээд сууж байдаг. Одоо шөнийн 2 цаг болж байна. Ямар ч байсан чадах чинээгээр файлуудаа сэргээгээд унтахаас даа.

Сар шинээр мөрөө гаргаагүй, заслаа хийлгүүлээгүй байгаа. Үүнээс болсон юм болов уу... :(

Энэ асуудлаа шийдчихээд Үбүнтү дээр VPN тохиргоо хийх талаар бичлэг оруулна аа.

2009/02/16

Ubuntu VPN

Надад тулгарсан эхний асуудал бол Ubuntu дээр VPN тохиргоо хийх.

Ubuntu-д VPN дэмждэг програмууд байдаг юм байна. vpnc, OpenVPN, KVpnc гээд. Эдгээрийг Applications -> Add/Remove... гэж ороод VPN гэж хайхад гарч ирж байна лээ. Гол асуудал эдгээр програмууд Интернэт холбогдсон тохиолдолд суудаг юм байна. Гэтэл би интернэтэд холбогдоогүй...

Асуудал:
System -> Preferences -> Network Configuration гэж орохоор VPN гэсэн хавтас байгаа бөгөөд Add товч нь идэхгүй байна. Энэ товчийг яаж идэвхтэй болгох вэ? Яаж дээрхи програмуудыг суулгах вэ?

Блог нээв

Старс сургууль маань Windows үйлдлийн системээс татгалзаж шилжиж байгаа билээ. Мэргэжлийн сургууль, мэдээлэл технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургуулийн хувьд UNIX орчинг бүрдүүлж нээлттэй эх бүхий програмуудыг ашиглах болсоныг би хувьдаа тун ихээр талархан хүлээн авч байгаа.

Үүнтэй холбоотойгоор өөрийн хувьд эхний бэлтгэлээ базаагаад Ubuntu 8.10 суулгачихлаа. Шинэ систем, шинэ орчин, дасал болоогүй дизайн гээд л.. За тэгээд эхний асуудал гарч ирлээ. Хэрхэн яаж интернэтэд холбогдох вэ? Миний хувьд гэртээ HomeNET хэрэглэдэг. Энэ ISP маань VPN ашиглаж хэрэглэгчдээ интернэт түгээдэг. За тэгээд Ubuntu дээр VPN тохиргоог хийх гээд бүтэн өдөр оролдоод барсангүй. Тэгээд Өлзий багшаас асуулаа. Өлзий багш Старс сургуулийнхан болон бусад Ubuntu эхлэн сурч байгаа оюутан залуусдаа зориулж блог нээх хэрэгтэй гээд энэхүү блогийг авч явах эрхэм хүндтэй ажлыг надад даалгасан юм.

Энэ блогийн зорилго маань Старс сургуулийн оюутнууд чөлөөтэй өөрсдийн асуудлаа бичиж болох бөгөөд надаас эрх авч болох юм. (Одоогоор яаж эрх өгөхийг мэдээгүй л байна :D)

Ubuntu сурах их аянд тань амжилт хүсье!!!