Ubuntu хэрэглээд эхлэхээр Windows дээр байдаг энгийн л үйлдлүүдийг яаж хийдгийг мэдэхгүй их зовж байна уу ? Хэхэ, сураад л байж дээ.
Бид .CHM өргөтгөлтэй (Microsoft Compiled HTML Help) номуудыг Windows дээр ямар ч асуудалгүй уншаад байдаг харин Ubuntu дээр уншигдахгүй байх вий. Тэгвэл дагаад хийгээрэй !
Ubunu/Debian дээр CHM документыг уншихын тулд gnochm эсвэл xchm гэсэн 2 уншигчийн аль нэгийг татаж авж суулгаад шууд уншиж болно. Ингэхийн тулд Terminal дээр :
sudo apt-get install gnochm
эсвэл
sudo apt-get install xchm
командыг бичээд энэ 2 уншигчийн аль нэгийг суулгаарай.
Жич: Даваадоржийг уруу татаад энэ блогийг нээлгэчихээд өөрөө нэг ч бичлэг нэмсэнгүй жаахан муухай юм боллоо, одоо бичлэг нэмж байна аа!
Root erhtei mortloo bolkui baihiin. unable to lock the administration directory /var/lib/dpkg geed bn
ReplyDeleteӨөр package manager зэрэг ажилласан үед ийм алдаа гарч болох юм байна. Тиймээс дараах 2 командуудыг хийгээд үз дээ.
ReplyDeletesudo killall apt-get
эсвэл
sudo killall aptitude