2009/03/05

Азгүй явдал

Өнөөдөр их бүтэлгүй өдөр байлаа. Ubuntu дээр VPN тохиргоо хийх талаар блог нээх үедээ оролдоод дахиж оролдолгүй байж байгаад өчигдөр нэг тухтай үзээд асуудлаа шийдээд Интернетэд орж болж байсан юм. Тэгээд apache2, php5, mysql 5 суулгаж үзээд ажиллуулж болоод овоо байлаа. Бас NetBeans IDE суулгаад прожект нээгээд нэг жижиг програм хийж үзлээ. Үбүнтү таалагдаж байна аа. Виртуаль болохоор жаахан гацалттай ажиллахад төвөгтэй санагдаад (Laptop-ны маань хүчин чадал хүрэхгүй), дээр нь Нээлттэй эх рүү шилжих үйл ажиллагаагаа эхлэх үүднээс XP-тэй Dual Boot байдлаа суулгахаар шийдээд Partition Magic Pro 8.0-р хард дискэн дээрээ сул зай гаргахаар С дискны partition-оо дахин хувааллаа. Урд нь хуваагаад нэгтгээд болоод байсан чинь өнөөдөр файлын индекс энэ тэрээ зөөж байгаад дуусахын даваан дээр алдаа гарчлаа. Тэгсэн XP маань эхэлдэггүй ээ. С дискний partition эвдэрсэн байна. Гэхдээ файлууд нь устаагүй байгаа бөгөөд харин partition table нь эвдэрсэн бололтой. Бас сайн мэдэхгүй байнаа.

За тэгээд засдаг хүн болоод Hiren's Boot CD хийж байгаад үзэж гарлаа даа. Янз бүрийн Partition-тэй ажилладаг програмуудыг үзээд болдоггүй. Нийлээн оролдож байгаад нэг харсан чинь D дискний partition байхгүй болчихсон байна. Уйлмаар санагдаж байна шүү. Хийж байсан зүйлүүд, вэбүүд, жава дээрхи прожетууд, mysql баазууд, интернэтээс татсан хичээлүүд, төслийн ажил хийх гэж цуглуулсан материалууд, гэр бүлийн зураг гээд л....

Файл сэргээх, partition table талаарх мэдлэг маань тун ядмаг. Өмнө ажил дээрээ бас нэг хард дискний partition-г эвдээд шууд шинээр үйлдлийн систем суулгасаны дараа сэргээж байсан л даа. Тэгэхэд амжилт олоогүй юм.

Энэ удаа хард дискээрээ оролдолгүй өөр Laptop-д зөөврийн хард байдлаар залгаад GetDataBack for NTFS гэдэг програмаар файлуудаа сэргээгээд сууж байна. Эхний хэдэн сэргээсэн файл нь зүгээр байна. Бусад файлууд нь яах юм бол.

Дахиад шинээр эхлэх л болж байна даа.............................

Маргааш үйлдлийн системийн онол дээр Лаб 3 урьдчилсан байдлаар үзүүлэх ёстой, Өлзий багшид гүйцээж өгөх ажил байгаа гэтэл комоо эвдчихээд сууж байдаг. Одоо шөнийн 2 цаг болж байна. Ямар ч байсан чадах чинээгээр файлуудаа сэргээгээд унтахаас даа.

Сар шинээр мөрөө гаргаагүй, заслаа хийлгүүлээгүй байгаа. Үүнээс болсон юм болов уу... :(

Энэ асуудлаа шийдчихээд Үбүнтү дээр VPN тохиргоо хийх талаар бичлэг оруулна аа.

6 comments:

  1. Хэхэ, мөр гаргаагүйгээс болоогүй байх даа. :) VPN тохируулах тухай бичээд сууж байгаа хүнд шашны зан үйл нэг их нөлөөлөөгүй гэдэгт итгэлтэй байна шүү ;)

    Дараагийн удаа болгоомжтой, болбол хуучин ПК дээр үзээрэй ;)

    ReplyDelete
  2. notebook deer ubuntu-g xp-tei hamt suulgaad 2 uildliin systemtei bolchih sanaatai boldogguiee..ene talaar joohon heleed uguuch..yanz yanzaar l uzlee yerdu bolohgui ustchih geed bna

    ReplyDelete
  3. Wubu их амархан шүү дээ. Цонх дээрээсээ суулгаад л болоо. Тэгээд л асахдаа 2 бооттэй болчихно.

    ReplyDelete
  4. Би бас ингээд 10GB гаруй цуглуулсан номнуудаа будаа болгож байсан уйлахад ч багадмаар хэхэ. Хэрвээ виндоүс эхлэхээ байчихвал install cd-ээ бүүтлээд анхааралтай хараад явахад ямарч формат энэ тэр хийхгүй өгөгдөл устгахгүйгээр дахин системээ суулгах боломж байдаг юм билээ. Тэгээд л бүүт хэвийн.

    ReplyDelete
  5. Нэг dell-н notebook-г форматлах гэсэн болдоггүй ээ. Тэгсэн чинь boot-тэй partition magic-р dos хэлбэрээр ороод үзсэн чинь partition table error #105 гэсэн алдаа гараад байх юм. Энийг мэдэх хүн байвал хариулт бичээч.

    ReplyDelete
  6. Hehe buhniig shineer ehlene gehiin huvid adilhan l zovlontoi yum baina gehdee net chin arai ch miniih shig 128 bish bizdee kkk
    3 jil hurimtluulsan buh yumaa ustgachaal bjinda hoo
    Tom pronuud ch yaahuu naizuudaasaa hunees olchihno harin ter barimt material tutorialuudn tr l hairan bn daa

    ReplyDelete